Монголын уламжлалт төрт ёсны эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан билээ. Хурдан шандаст хүлгийн хийморио дээдлэн шүтдэг монголчуудын хувьд морь, уяач хоёр эрхэм. Монгол улсад одоогоор 120.000 орчим уяачид байдаг гэсэн тойм судалгаа бий. Тиймдээ ч адуу дагасан соёлын хүрээнд уяачдын эрдэм чадал зузаарч, залуу уяачид, морь сонирхогчдын тоо нэмэгдсээр байна. Эрдэм чадалт уяачдын арга барил, арвин тушлагыг хуваалцан, эрэмгий хурдан хүлгүүдээ магтан алдаршуулах зорилгоор энэхүү нэвтрүүлгийг бэлтгэнэ.
Морь сонирхогчид болон нас насны уяачдын сонирхолыг татах бодит явдал, арга барилдаа хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, бодит туршлага, үнэт зөвөлгөөнүүд манай нэвтрүүлгийн үнэ цэнэ юм.
ХӨТЛӨГЧ: “Тод магнай” подкэстийн хөтлөгч A.Тэлмэн
“Тод магнай” сэтгүүл, www.todmagnai.mn цахим сайтын эрхлэгч. Залуу уяачдын гарын авлага болсон “Уяачийн өврийн ном”, алдар цуут уяачдын онцлох ишлэл бүхий “Тод ишлэл” номыг бичсэн. “Өвлийн уяанд суралцахуй”, “Зуны уяанд суралцахуй” өргөн агуулгат цахим хичээлийг уяачдад заасан бөгөөд Монголын цорын ганц эмэгтэй “Мориор”дагнасан сэтгүүлч.