Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын Үндэсний “Малчин” телевиз нь дөрвөн цагийн эргэлтэнд малаа дагаж завгүй хөдөлмөрлөдөг малчин түмнийхээ авьяас билгийг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг нь сонирхолтой мартагдахааргүй өнгөрүүлэх зорилгоор энэхүү шоуг санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
- 2018 онд Улаанбаатар хотод анхны шоу нэвтрүүлгийг зохион байгуулж байсан бөгөөд ӨМӨЗО болон Буриад улсаас малчид ирж оролцсон нийт 400 орчим малчин өрсөлдсөн.
- 2019–2020 онд 21 аймгийн төвд нь очиж шалгаруулалтыг явуулсан. Тухайн жилд 1500 гаруй малчдыг хамруулсан.
- 2023 онд “Малчид дуулж байна” шоу нэвтрүүлгийг шинэ өнгө төрх, шинэ шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.