Сумандаа сайхан амьдаръя

Нэвтрүүлгийн хүрээнд нийт 21-н аймаг, 331 сумдаар аялж тухайн сумдын давуу талуудыг олон нийтэд таниулахаас гадна байгалийн үзэсгэлэнт газруудыг давхар танилцуулж байгаа нь үзэгч олонд эх нутгаа илүү сайн танин мэдэхэд нь тус болох юм. Үүнээс гадна хөдөө орон нутгийн хөгжилд юу саад болж байгаа, тухайн нутаг дэвсгэрт юу шаардлагатай байгааг улс төрийн зүтгэлтэн, нийгмийн ажилтнуудын сонорт хүргэхийн тулд нэвтрүүлгээ бэлтгэн хүргэнэ.  Монгол улсын хэмжээнд дэд бүтэц муу хөгжсөний үр дагавараар хөдөөнөөс хот руу шилжин суурьших хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж Улаанбаатар хотод маш их нягтаршил бий болж байна. Энэ байдал нийслэлээс бусад аймаг, сумдыг хөгжихгүй байх, эзэнгүй байх байдлыг бий болгодог билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр аймаг, сумдын онцлог, давуу талуудыг харуулж сумандаа амьдрах илүү сайхан болохыг мэдрүүлж, залуусын идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх юм.

ХӨТЛӨГЧ: Д.БАЯСГАЛАН