Нэвтрүүлэг

Малчин удмын хийморь ХХК нь өргөн нэвтрүүлийн телевиз
болон кабелийн сувгууд, кино контент үйлдвэрлэл.

Малчин айлд
Үндэсний уламжлал, Танин мэдэхүйн нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  Монгол малчны амьдрал, нүүдэлчин соёлыг дагасан сонин хачин, мал маллагааны онцлогийг нутаг нутгийн айлаас сурвалжлан хүргэнэ. Байгалийн үзэсгэлэн,  малчин айлын өдөр тутмын хөдөлмөр, эгэл малчны энгүй яриа, өв соёл, МАА дагасан зан үйл, цаг уурын өөр өөр нөхцөл байдал гэх мэт нүүдэлчдийн арвин баялаг амьдралыг харуулдаг. Нэвтрүүлэг бүр дээр монгол өв уламжлалын бахархалт зүйлүүдийг хөтлөгч гар бие оролцон үйлдэнэ. Гэрийн эзэн болон гэрийн эзэгтэйтэй халуун дулаан энгийн харилцан яриа үүсгэж амьдарлын туршлага, мал маллагааны онцлогийг яриулна. Тухайн айлын өдөр тутмын ажил үйлийг хамт хийлцэж хөгжилтэй яриа дэлгэнэ. Хоолны соёл, ахуй амьдарлын онцлог идээ цагааны шим шүүс гээд малчин хүний хөдөлмөрийн үнэ цэнэ шингэсэн бүхнийг  хамгийн энгийнээр үзэгчдэд хүргэнэ.

Хот айлын зоог
Үндэсний уламжлал, Танин мэдэхүйн нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА: Эртнээс нааш өвлөгдөж ирсэн уламжлалт монгол хоолны соёлыг орчин цагийн хоолны соёлтой хослуулан мэргэжлийн ур чадвартай тогооч нар малчин айлын гэрт очиж хийж үзүүлэн айлын эздийг дайлна. Тухайн айлын эзэд ирсэн зочидод “жинхэнэ”монгол хоолыг хийж харилцан дайлна. Дэлхийн олон орны хоолыг хийж гаршсан мэргэжлийн тогоочид хоолны орцонд орох шинэхэн ногоо, загас, гахай тахиан мах зэргүүдээс гадна өвөрмөц амтлагч хийгээд сонин содон найрлагуудыг аваачиж амтат хоолыг хийх юм. Харин айлын эзэд үхэр,хонь, тэмээний махнаас гадна цагаан идээний төрлүүдийг ашиглан хоол хийх нь сонирхол төрүүлнэ. Мөн тус нэвтрүүлэг малчин айлыг зорин очихдоо тогоочоос гадна урлаг,спортын олны танил эрхмүүдийн хамт зочлон очно.

Эх оронч Монгол
Нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  Нийслэл хоттой ойр болон аймаг суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин энэхүү нэвтрүүлгийг бүтээж эхэлсэн. Техник технологийн дэвшил, үйлдвэр үйлчилгээний орчин нөхцөл, газар тариалан ХАА болон МАА салбарыг даган хөгжиж буй шинэ санаа,инноваци,шилдэг төсөл үлгэр жишээ бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон танилцуулдаг. Бид 21 аймаг 360 гаруй сумдын үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн үйл ажилагааг  сурталчилан таниулахыг зорин ажиллаж байна. ”Хот тойрсон хөдөө” нэвтрүүлгийн  онцлог нь тухайн газар нутгийн обьект дээр очиж үйлдвэрлэл ,үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг газар дээрээс нь  сурвалжлан хүргэнэ.

Өв соёл
Үндэсний түүх соёл уламжлалын нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА: Олон зууныг илээн ирсэн монголчуудын амьдарлын хэв маяг аж төрөх ухаантайгаа салшгүй холбоотой. Тухайн хэв маяг дадал зуршилаас үүдэлтэй эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, амьдарлын ухаан өнөө ч бидэнд өвлөгдсөн хэвээр байна. Аж төрөх ухаанаас үүдсэн эдлэлүүд улам төгөлдөржин орчин цагаа дагаж байгаа хэдий ч учир бэлэгдэлийг нь дээдлэх ухаарах сэтгэхүй өнөө цагт бидэнд зайлшгүй хэрэгтэй. Эртнээс уламжлагдан ирсэн тоглоом наадгай ч үргэлж л тухайн хүний сэтгэн бодох чадварт эерэг нөлөө үзүүлсээр ирсэн нь дамжиггүй. Тиймдээ ч өвөг дээдсээс уламжлан ирсэн ёс уламжлал биет боблон биет бус өвийг орчин цаагт түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг хэмээн үзэж энэхүү нэвтрүүлгийг санаачлав.

Монгол малчин
Үндэсний уламжлал, ярилцлагын нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА: Монгол оронд 180 гаруй мянган малчин өрх байдаг гэсэн судалгаа бий. Тэдний   нутаг орны байршил, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан мал маллагааны аргууд өөр өөр. Тиймээс энэхүү нэвтрүүлэг малчин хүний маллагааны онцлог, 5 хошуу малын дасан зохицох чадвар, өвс тэжээл, түхий эд, цагаан идээний боловсруулалт борлуулалт гээд монгол малчин хүний даван туулдаг бүхий л зүйлсийн талаар үзэл бодлыг нь сонсож ярилцдаг.

ХӨТЛӨГЧ: МУСГЗ Д.Шагдарсүрэн

Гарьд магнай
Спортын нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА: Монголын бөхийн хорхойтнуудад болон бөхөө дээдэлдэг үзэгч түмэндээ хайрлан хүндэтгэж явдаг бөхчүүдийг  халуун дотно яриагаар нь уулзуулна. Энэ цагт эд хаваа гайхуулан яваа хүчит бөхчүүд болон их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзүүлж байсан ахмад туршлагатай бөхчүүд энэ нэвтрүүлгийн зочин байна.  Тэд амьдарлын зарчим, тамирчин хүний үзэл бодол хийгээд тамирчны амьдарлын сайхан хийгээд хүнд зүйлсийн тухай ярилцна.

Хэлэлцүүлэг
Малчдын индэр

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  Малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тухайн асуудалтай холбоотой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын зочдыг урин хэлэлцэнэ. Энэхүү нэвтрүүлэгт малчдын төлөөлөл оролцож тухайн асуудлын бодит байдлыг өөрийн дуу хоолойгоор хүргэнэ. Мэргэжлийн хүний яриа, тухайн сэдвийн хүрээнд хөврөх асуудлын зангилааг тайлж малчдад үнэн зөв мэдээлэл хүргэх зорилго бүхий нэвтрүүлэг юм.

Шинэ сарын шинж
Цаг агаарын мэдээ мэдээлэл

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  Эргэх дөрвөн цагийн эргэлтэнд малаа маллаж байгаль цаг уурын нөхцөл байдалдаа тохируулан ажил амьдралаа зохицуулж, малаа бэлчээрлүүлэх, тэжээх асуудлаа шийддэг хүмүүс бол малчид. Мөн газар тариалан эрхлэгчдийн хувьд ч цаг агаарын байдалдаа тохируулан ажиллаж төлөвлөж байдаг билээ. Тэгвэл эдгээр хүмүүст ирж буй шинэ сард цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар дэлгэрэнгүй тайлбар бөгдөг нэвтрүүлэг юм.

Нутгийн эрдэнэ
Хөрөг нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  Салбар бүрийн үнэт төлөөлөл болсон хийсэн бүтээсэн арвин үйлстэй, өөрийн нутаг орондоо  нэр хүндтэй эрхмүүд энэхүү нэвтрүүлгийн зочин байна. Нэвтрүүлгийн бодлогын хүрээнд алс холын аймаг сумдын үйлс бүтээмж өндөртөй олон жил өндөр зүтгэлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн хүмүүсийг урин оролцуулахыг эрмэлзэнэ. Нэвтрүүлэгт оролцож байгаа зочны төрсөн нутаг, хийдэг ажил, ажиллаж буй салбар гээд тухайн хүний амьдралаас үүдэж зураг авалтын обьект өөр өөр байна.

Бөөрөө мөөрөө
Хүүхдийн нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  Дуу шүлэг, жүжигчилсэн тоглолт, үеийн найзуудаар нь  дамжуулан үзэгч хүүхдүүдийн  амьдарлын хэв маяг дадал зуршилд нь эерэг хандлага бий болгоно. Зан харилцааны эерэг хандлага төрүүлнэ, ариун цэврийн соёл хэвшүүлнэ, хооллолтын зөв хэв маяг суулгана, түүх соёлоо дээдлэгч хүн болгох, эдийн засаг тооцололын энгийн арга ухаанд сургах, эрүүл мэндийн боловсрол олгох, ажил хөдөлмөрийн үр шимийг ойлгуулах, байгаль  эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлнэ. Нэвтрүүлэг үндсэн гурван хөтлөгчтэй байх бөгөөд Бөөрөө тугал, Мөөрөө тугал, 7 настай Маргад охин нар хамтдаа хөтлөн хүргэнэ.

Малын эрүүл мэнд
Танин мэдэхүйн шууд нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  5 хошуу мал болоод бэлчээрийн МАА-тай ойр байдаг бусад төрлийн мал амьтаны эрүүл ахуйтай холбоотой мэдээлэл хүргэнэ. Адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа тэдгээрт түгээмэл тохиолддог өвчлөлүүдийг хэрхэн эмчлэх, яаж урьдчилан сэргийлэх талаар малын их эмч нар зөвөлгөө хүргэдэг. Мөн улиралын шалтгаантайгаар үүсдэг өвчлөл түүнээс сэргийлэх хот хороо, бууц, өвөлжөөг хэрхэн ариутгах гээд баялаг өгөөжтэй хамгийн хэрэгцээт зөвөлгөөг хэлнэ. Малчид нэвтрүүлгийн 9879-0909 дугаарт шууд холбогдон өөрийн малдаа тулгамдаад буй асуултыг асуун эмчээс зөвөлгөө авна.

Малчдын индэр
Асуудал хөндсөн шууд нэвтрүүлэг

НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА:  Малчдын амьдралд тулагмдаж буй асуудлыг холбогдох газруудад болон шат шатны хүмүүст дуулгах дуу хоолойг нь хүргэх зорилготой шууд нэвтрүүлэг бөгөөд манай телевизийн шууд утас 9879-0909 дугаарт үзэгчдийг шууд холбогдон ярилцна. Энэхүү нэвтрүүлэгт ихэвчлэн яригдаж  байгаа асуудлыг “Малчдын индэр”хэлэлцүүлэг нэвтрүүлэгт оруулан холбогдох хүмүүсийн албан яриаг хүргэнэ.