Малчин Телевиз нь 2024 оны УИХ –ын сонгуулийн сурталчилгааг тэгш хүртээмжтэй, ил тод, хуулийн хүрээнд аливаа зөрчилгүйгээр сонгогч түмэндээ хүргэлээ.

Дотоод мэдээ
07 сарын 03, 2024

     Малчин телевиз нь УИХ ын сонгуулийн сурталчилгааг  16 хоног тасралтгүй явуулж, улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчидэд сурталчилгаа явуулах боломжийг тэгш хангалаа.  3 нам , нэг эвсэлтэй гэрээ байгуулж, хуульд заасан сурталчилгааны хугацааг ягштал баримтлан  хүргэсэн юм.  Монгол Ардын нам, Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам болон Үндэсний эвсэлийн мэдээллийг хүргэлээ. Хот айл мэдээллийн хөтөлбөрөөр намуудын мэдээллийг хуулийн хугацаанд  багтаан хүргэхийн зэрэгцээ, сонгуулийн санал хураалтын явцыг ч цаг алдалгүй мэдээлсэн юм.  Иргэд олон нийтийн санаа бодлыг хүргэж, улс төрийн нам эсвэлийн дарга нарын санал хураалтын талаарх мэдээлэл болон сонгуулийн явцын талаарх байр суурийг хөндлөнгийн ямар нэгэн дүгнэлт,  хачиргүйгээр тэнцвэртэй хүргэлээ “Сонгуулийн тухай хууль”-д заасны дагуу иргэд, сонгогчидод сонгуулийн үйл явцын мэдээллийг бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүйгээр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчидийн мэдээ мэдээллийг “Хот айл” мэдээллийн хөтөлбөрөөрөө хуулийн хүрээнд тэнцвэртэйгээр хүргэж ажилалаа. Малчин Тв сонгон үзсэн үзэгч танд  талархлаа.